Friday, August 5, 2011

"Марал илжигний туурай, маалинган шаахайн мөр халхын нутагт гишгүүлэхгүй..."


Хошой чин ван Минжигдоржийн  Ханддорж 2 хүүтэй нэг охинтой. Том хүү Жамьянжамц төрийн хар хүн, Удаах хүү Данзанжамц шашны хуврага болон Далай ламын шавь болжээ. Харин Хонгороо гэх охин нь 1954 онд МУИС-д цэвэрлэгч хйиж байсан гэдэг мэдээ бий, Нэгэн өдөр бага хүү Данзанжамцын бие муу байгаа тул бээжинд хурдан ир гэсэн цахилгаан Ханддоржийн цээжинд аянга цахилгаан буухтай адил сонсогджээ. Ханд ван яаран сандран Хүрээ орж, өмгөр Өлзийн пүүсээс түмэн лан зээлж Хайлаар, Харбин хүрч тэндээсээ галт тэрэг хөлөглөн Бээжинд ирсэн байна. Ирсэн даруйдаа Хууль хэрэг эрхлэн шийтгэх яам буюу Дали-узы гэгчийн түшмэл ихэстэй уулзан учрыг магадлавал ихэд араасаа гүйлгэн ярваганасны эцэст Өргөдөл гомдол эрхэлсэн яамны  түшмэлд бараалхсугай гэж зааварласан байна. Сэвлэг даахинаас сүүний үнэр арилаагүй нялх үрээ усанд хаясан чулуу шиг алдаж орхисон эцэг ноёнд дээшээ тэнгэр хол доошоо газар газар хатуу байлаа, хоёр гурав хоног хятад түшмэдэд толгой бөхийн дагаж гүйсэнч -"Хай чи маргааш ирваа" , түшмэл ноён чамайг их зоогонд урваа гэсэн хариунаас өөр зүйлийг олж сонссонгүй, Ханд ноён нялх үртэйгээ амьд мэнд уулзахын ерөөл хэмээн санаж болзсон газар хятад ноёныд ирэв. ширээ дүүрэн чихэр жимс, төрөл бүрийн идээ ундааг хараад Ханд ноёны сэтгэл тайвширч хүүтэйгээл уулзах юмсан хэмээн адгаж суув, Дайллага цайллагын хамгийн гол хоол гоёмсог тавиур дээр хадаг яндараар ороосон ирэв, Ханд ноён хутгаа сугалаад хив хадагийг автал нялх хүүгийнх ялз жигнэсэн толгой байлаа. Та зоогло гэх маягтай нахилзан мэхэлзсэн хятад ноёны дэргэд Ханд ноён хутгаа чимээгүй хуйлаад хүүгийнхээ ялз болсон толгойг тэврээд дусал ч нулимс унагаалгүй гарч одсон гэдэг хэд хоног нэг ч үг дугаралгүй давхисаны эцэст торгон хилийн овоон дээр нутгийн салхи илбэхэд нулимс нь сад тавьж, нэгэнтээ ихэр татан уйлаад, чулуун жинсээрээ чулуу савж, -"Марал илжигний туурай, маалинган шаахайн мөр халхын нутагт гишгүүлэхгүй..." хэмээн тангараг тавьсан гэдэг. Чин улсын төрд нялх хүүгийн толгой тийм их хэрэгтэй байсан гэжүү?.... Манжийн дарангуйлалын эсрэг зориглон боссон Ханддорж чин ванг нухчин дарах гэсэн сануулга байсан хэдий ч харинч эсрэгээрээ 7 настай хүүг алж толгойг нь аавд жигнэж өгсөн  олхиогүй харгислал Монголын ард түмний дургүйцлийг улам ихээр өдөөсөн юм. 
Монголын үнэн сонин №143 Т.Зөнбилэг

Saturday, June 25, 2011

Энэ блог..

Италийн нэгэн зүйр үг санаанд бууна. "Үг, хэл, үйлдлийн хооронд маш олон гутал багтана гэж" , Блогынхоо анхны бичлэгийг чухам яагаад энэ зүйр үгээр эхэлвээ хэмээн уншигч та бодох буй за.. Олон хүмүүс хүсэж мөрөөддөг. Олон хүмүүс хүсэл мөрөөдөлдөө зүрх сэтгэлээ зориулдаг. Гэвч хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэж буй хүн зүгээр мөрөөдөж суугаа хүн хоёрын хооронд үйл, үйлдэл гэгчийн ялгаа бий. Г.Аюурзана-ын "Дурлалгүй ертөнцийн блюз" хэмээх номын Уулын монолог гэх зохиолд Хүн төрөлхтөн мөрөөдөж суусаар амьдралынхаа хайран цаг хугацааг үгүй хийж байгаагаа анзаардаггүй гэсэн хэсэг байдаг. Тэгвэл бидний хэдэн залуус нэгдэн нийлээд мөрөөдлөө бодит байдал болгохоор шийдлээ ..Эх орны төлөө гэж хоосон цээжээ дэлдэх биш, Муусайн жунгаа нар гээд нулимаж суух биш, өөдөөс нь харж инээчихээд ар хударгаар нь муулах биш, харин өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэе, нэг шийдэлд хүрэе, түүнийгээ хэрэгжүүлдэг байя хэмээн сэтгэж .."Амбицтай залуусын групп"-ийг, дараа нь "Амбицтай залуусын клуб" like box фэн хуудас, харин одоо "Амбицтай залуусын клуб" блогоо нээж байна.. Бага багаар  бидний санаа нийтэд хүрч л байна. Дэлхий даяар тархан суурьшсан Монголчууд маань нэгдэн нийлж эх орны хөгжил цэцэглэлтийн төлөө   үзэл бодлоо хуваалцан, өөрсдийн санаагаа хүчтэй илэрхийлсээр байна. Сан байгуулах санаа хүртэл гарч, гадаадад суугаа Монгол иргэд хүний хөгжилийн 21 мянган төгрөгөө тэр сандаа хандивлан, хэрэгтэй хэрэгцээтэй зүйл хийхийг уриалсаар байна. Эхлээд үг байсан төдий бол одоо үйл хэрэг болоход ойрхон байна та гэсэн бидэнтэй нэгдэж эх орныхоо төлөө санал бодлоо харамгүй хуваалцаж, үйл хэрэг болгоно гэдэгт итгэлтэй байна.. 
Чингис хаан маань нэгэнтээ: 
Давшгүй даваа бий гэнэм
Хэрхэн давах хэмээн бүү сэтгэ.Давъя хэмээн сэтгэвээс давагдъюу  Гэтлэшгүй мөрөн бий гэнэм Хэрхэн гэтлэх хэмээн бүү сэтгэ Гэтэлье хэмээвээс гэтэлъюу.....гэсэн байдаг урагшаа залуусаа , бид чадыш дээ..